Sleep on the Floor by The Lumineers #1


Шүдний сойз 
Дуртай цамцаа багла хайрт минь
Зарлагын мэдүүлэг
Бүх хадгаламжаа аваарай
Эндээс одоо л явахгүй бол
Эргэж хэзээ ч бүтэхгүй байж мэднэ
Эдэн дунд живэх гэж бид төрөөгүй.
Хонгор минь, алив!

Бреннан ламтны хэлснийг март
Гэм нүгэл дунд бид төрөөгүй юм.
Орон дээрээ зурвас үлдээгээрэй
Сайн яваа гэдгийг ээж нь мэдэг
Ээжийг чинь нойрноосоо сэрэх тэр үед
Бид хэдийн улс хооронд явчихсан байх болно
Шөнийн харанхуйг туулчихсан байх болно
Хонгор минь, алив!

Нар өнөөдөр намайг ивээхгүй
Гарц үерлэж, гүүр нурчихвал
Хэвтээд булшаа ухах уу?
Эсвэл үхлийн өөдөөс сөрөх үү?

Цонхоор харвал
Тэнгэр ч үзэгдэхгүй
Түрээсээ яаж төлөх вэ?
Эцэг эхээрээ төлүүлэх үү? 
Эсвэл хичээл зүтгэлээрээ юу?
Ийм амьдралыг би хүсэхгүй байна.

Нар өнөөдөр намайг ивээхгүй
Гарц үерлэж, гүүр нурчихвал
Есүс Христ лав аврахгүй
Даашинзаа, сайхан хувцасаа өмсөөч
Миний бас өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаач
Ай, Иллинойс, Иллинойс!

Шүдний сойз 
Дуртай цамцаа багла хайрт минь
Зарлагын мэдүүлэг
Бүх хадгаламжаа аваарай
Эндээс одоо л явахгүй бол
Эргэж хэзээ ч бүтэхгүй байж мэднэ...


         Нэмж хэлэхэд: Ачаагаа баглаж аваад хандсан зүгтээ явчихмаар. Үг нь ч, хөгжим нь ч, дүрс бичлэг нь ч, ерөөс тэр чигээрээ сэтгэлд хүрэх энэ дууг сонсох бүрт Л.Ө эгчээс Г.А-гийн 'Non plus ultra' шүлэгт нь зориулан бичсэн шүлгийнх нь дараах мөртүүд санаанд ордог юм.

...Түвдийн цаст уулын орой дээр
хөтлөн зогссон тэр гар
Ниагарагийн хүрхрээний дэргэд
"хамтдаа ингээд үсэрчих үү?" хэмээн
газарт бичсэн тэр гар
Бууралтаж эхэлсэн үсийг минь
самнаж өгдөг тэр л гар.
Бурханаас би өөр юу хүсэх билээ?
Non plus ultra...
                       - Л.Ө
/"Толинд туссан Будда" УБ., 2015, 61 дүгээр талд/ 

         Хорвоо дэлхий ийм уужим, үзэж харах зүйлс тийм их байхад дөрвөн хананыхаа дунд суугаад, хүмүүсийг, амьдралыг тэр л өнцгөөсөө сэтгээд, гагцхүү улаан сарнай, дарстай үдшийг далдхан мөрөөдөн суух нь утгагүй биш гэж үү? Гэхдээ шүүх эрх надад үгүй л дээ. Өөрийнхөө хувьд л ийм байхгүй юм шүү гэж бодсон хэрэг. 

         Хамтдаа "шалан дээр унтаж", дэлхий ертөнцийг "хөндлөн гулд" туулах нэгнээ олсон бол мөч бүрийг нандигнаарай! Олоогүй ч байсан зүгээр дээ. Нэг л өдөр "олно" гэдэгт нь эргэлзэхгүй байна. Хаа нэгтээ тэр ч бас уулзсан бүхнийхээ дотроос чамайг хайн яваа ч юм бил үү!

2017.12.09 20:17 цаг.
УБ хот.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

1 comment:

  1. ...if we don't leave this town
    We might never make it out...

    Амьдарч амжих юм шүү Цээгий минь... (:

    ReplyDelete

Instagram