Жич: Энэхүү дууны дүрс бичлэг нь The Lumineers хамтлагийн "Sleep on the Floor" дууны үргэлжлэл бөгөөд орчуулгыг нь энд дарж үзнэ үү.
Машиныхаа цонхыг буулган
Сэтгэлдээ бөөн юм тээгээд
Энэ хотыг орхиход...
Цардмал зам, шил, гарц бүгдийг өнгөрөөн явна
Тэнгэр газрыг нийлтэл...
Харь хөндий эндхийн хүмүүс
Сөхрүүлэх л гэж нэгнээ өндөрт өргөцгөөх юм
Ай, Анжела минь, урт хугацаа өнгөрчээ!
Вольвоны чинь гэрэл ногоон цагаанаар
замын тэмдгүүдийг гэрэлтүүлж байхад
Харин чи оюун ухаандаа тэртээ алс руу
дайнд явчихсан...
Хоёр дахь уулзалтаас л
Надтай учирсан цор ганц хайр
Ай, Анжела минь, урт хугацаа өнгөрчээ!
Эцэст нь гэртээ...
Хүрэмнийхээ халаасанд нударга зангидсан гараа хийхдээ
чи дулаахан, аюулгүй байсан болов уу?
Радион гүн дэх
Тэр бүх тэмдэглэл, статик кодыг чи сонссон уу?
Харь хөндий эндхийн хүмүүс
Сөхрүүлэх л гэж нэгнээ өндөрт өргөцгөөх юм
Ай, Анжела минь, урт хугацаа өнгөрчээ!
Ай, Анжела минь, бүх амьдралаа чи зугтаж өнгөрүүлжээ!
Эцэст нь гэртээ...
Сул өрөө, буудал, өөрийнхөө дотор, чиний дотор төөрчихсөн.
Анжела минь, гуйя, (эцэст нь гэртээ байна гэж)
би итгэнэ!
Эцэст нь гэртээ
Эцэст нь гэртээ
Эцэст нь гэртээ
Эцэст нь гэртээ...
Нэмж хэлэхэд: Хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийнхээ төлөө харуусал тээн амьдрахын хэцүүг тэр "гунигийн эзэд"-ээс өөр хэн ч мэдэхгүй, мэдлээ ч ойлгохгүй биз.
Сайхан хөгжим, кино шиг дүрс бичлэг... The Lumineers хамтлагийн өгүүлэх эл "түүх" гурван хэсэгтэй. Дарааллаар нь үзэхийг, сонсохыг зөвлөх байна. Тийм ч учир би блогтоо мөн дарааллаар нь оруулж байгаа билээ.
2018.04.14.
УБ хот.
No comments:
Post a Comment