Сайн байна уу, эрхэм хүндэт блог минь! Удаан хугацааны дараа энд юм бичих хэчнээн сайхан байна гээ!
Энэ хугацаанд би огт өөрчлөгдөөгүй гэвэл худал болно. Угаас цаг хугацаа өнгөрөх тусам бид бүгдээрээ л ямархан нэг хэмжээгээр өөрчлөгддөг хойно. Бүх зүйл түр зуурынх л юм!
Өнөөдөр блогоо эргэн хөтөлж эхлэхээр гэнэт шийдсэн минь энэ. Таньдаг хүмүүстээ блог хөтөлдгөө зарлаад байх дургүй л дээ, уншихыг хүссэн нэгэн нь уншина биз.
Санасан байна шүү, чамайг, блог оо!
Блог бичих сайхан гэхдээ хэн нэгэнд тэр тусмаа ойр дотны танил нөхдөд хэлмээргүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж энэ блог дээрээ бичдэг. Үл тасрах өгүүлбэр хаа хүрэх мэт цэг дуусахгүй мэт санагдана
ReplyDeleteБлог бичих сайхан гэхдээ хэн нэгэнд тэр тусмаа ойр дотны танил нөхдөд хэлмээргүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж энэ блог дээрээ бичдэг. Үл тасрах өгүүлбэр хаа хүрэх мэт цэг дуусахгүй мэт санагдана
ReplyDeleteАнх чиний Инстаграмыг олж үзэж байсан үе санаанд орчихлоо... Яг л тэр өдөр шиг Блогоор чинь айлчлаад уншсаар уншсаар хамгийн сүүлчийн бичвэр дээр нь ирчихэж, бас л сүүлийх гэж итгэсэнгүй (сүүлийн биш анхных гэх нь зөв юм болов уу). Үргэлж яг энэ л хэвээрээ Блогоороо, Инстаграмаараа бичвэрүүдээ, гэрэл зургуудаа хүмүүст хүргэж байгаарай (Хэцүү санагдсан үедээ зочилж тайвширдаг юм шүү). Сайн сайхан, гунигтай хэдий ч гэрэл гэгээтэй мэдрэмжүүдийг өгч байдагт нь үнэхээр баярладаг шүү Цээгий!
ReplyDelete