Зургийг www.Baabar.mn-ээс авав. Гэрэл зурагчин: Тавка
...Борооны дараа тэнгис дээр
Бүрхэг цэнхэр манан татлаа
Цахлай надад хань болно
Би чамайг хүлээсээр...
/Шөнийн галт тэрэг - Цахлай дууны үгээс/
Сонсохгүй ч байж болох хөгжим... Сонс гэж хэн ч албадаагүй болохоор тэр тусмаа би сонсдог байж мэднэ. Нойр хаашаа ч юм бэ, хулжин одсон уртхан шөнийг "Шөнийн галт тэрэгний чимээ"-г сонсож өнгөрүүлнэ.
Өнөөдөр миний хотод бороо орсон. Түрхэн зуурын хүчтэй, аадар бороо! Бороо орж, тэнгэр дуугарч байхад 'цэнхэр дуу толгойд орсон'. Өдөр бүр өнгөтэй болохыг өгүүлэх ШАЙГУРУ! Хэзээ дуусах нь үл мэдэгдэх цэнхэр өдрүүд дунд эдний 'Цэнхэр шувуу'-г 'унаад' төсөөллийн ертөнцдөө очно.
Бага сургуульд байхдаа зурагтаар 'Үлэг гүрвэл'-ийг анх сонсоод 'ямар инээдтэй, марзан ах нар вэ!' гэж бодож байснаа мартдаггүй юм. Хожим нь салж чадахгүй сонсдог болчихно гэж яахин мэдэх. Одоо ингээд сонсоход өнөө дуу маань ч, тэр ах нар нь ч огт 'марзан' биш байж. Бодол, сэтгэлээ түр ч атугай хойш тавиад, хөнгөн, гэрэлтэй газар очмоор санагдвал би одоо энэ дууг сонсдог болсон.
Миний хотод шөнө дунд болж байна. Сайхан даа, Шөнийн галт тэрэг ирж байна! Ид шидэд итгэдэг хэн бүхнийг суулгаад хэний ч хүрэхээргүй алс холын үлгэрийн оронд аваачаад хүслийг минь биелүүлчихээд, үүр гэгээрэхэд гэрт минь хүргэж өгдөг Polar Express киноны галт тэрэг мэт ажээ! Шинэ жил болгоноор заавал гардаг кинонуудын нэг болох энэ хүүхэлдэйн кино анх үзэхэд нэг л сонин. Яг Шөнийн галт тэргийн 'Үлэг гүрвэл'-ийг анх сонссон тэр үетэй адилхан. Харин одоо гарвал үзэхээс буцахгүй. Ид шидэд итгэдэг нас улам надаас холдсоор байгаа болохоор тэр юм уу, үлгэрийн кинонуудыг илүү дуртай үзэх болж. Ерөөс, хүн харахыг хүссэн зүйлээ л харж, сонсохыг хүссэнээ сонсдог шүү дээ. Алив зүйлийн үнэ цэнийг олж харахгүй байгаа бол цаг нь болоогүй юм уу, эсхүл ерөөсөө харагдах ёстой нь л тэр байж мэднэ.
Хүлээлт, бороо, цэнхэр шувуу, зөөлөн, 24-ийн чихэр, манан, гэгээ, тэнгэр, нисэх... Авцалдаагүй сонсогдож мэдэх ч миний л хувьд 'Шөнийн галт тэрэг'-нд энэ үгс үргэлж 'зорчдог' гэж бодогдоно. Уг нь галт тэрэгний чимээ хүчтэй, чанга байдаг атал миний мэдэх 'Шөнийн галт тэрэг'-ний 'чимээ' хамгийн зөөлөн нь! Зөөлөн, дулаахан атлаа яагаад ч юм гуниг төрүүлэх энэ 'чимээ'-нд гэхдээ би үнэхээр дуртай юм билээ.
Нисванис хамтлагийн 20 жилийн ойг давхар тэмдэглэх Нис Нис - 2016 фестивал дээр хамгийн их хүлээж байсан хамтлаг эд л байв. Тэнд байсан хүмүүс бүгд надтай адилхан 'хайлсан шоколад' болчихсон байх гэдэгт итгэлтэй байна.
Ай, хэчнээн их тайвшрал... Энэ чимээ, энэ хөгжим, энэ хоолой, энэ дуу... Шөнийн галт тэрэг явсаар, урагшилсаар, дараагийн зогсоол хүртэл зогсолтгүй аялгуулсаар байна. Магад, дараагийн зогсоол нь чиний байгаа газар ч юм бил үү!
Шөнийн галт тэрэг хаана хүрэхийг 'үүл (үл биш) мэднэ'! Харин би энд үлдээд тэднийг хүлээнэ!
Алив, сэрээрэй! Шөнийн галт тэрэг ирж байна!
2016.07.22 00:48
Цээгий.
Odor bur blogoorn zochilj shine post oruulju ugui yu gedgiig shalgadag shuu. Oruulsan baiwal aimar bayrlaadl unshina oruulaagui baiwal omnoh postuudiign unshina. Bi ch gesen night trainii duunuudad durtai. Lag hogjmiin medremjtei hun shuu tseegii. Ymar ch goy bichdegiin.
ReplyDeleteХөөх, яасан сайхан юм бэ дээ! Бүр иччихлээ. Надад ахадсан үгс байна аа. Зөндөө талархлаа!
Deleteyou're the most beautiful person i've ever met. Thank you for being a beautiful person inside and out. ��
ReplyDeleteFrom Temuka
...Миний хайрын уянгалаг дуунуудын
ReplyDeleteЭгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай...
Би ч гэсэн ороод гардаг шинэ нийтлэл юуж бна гээд ажлын хажуугаар унших гэж ордог шдэ. Бичээд л бай хойшоо харахгүй л урагш тэмүүлээл
ReplyDeleteгоё
ReplyDelete