Бид зүгээр л уулзаагүй байсан бол яах байсан бол? Чамайг төрөхөөс өмнө би үхчихсэн бол? Эсвэл нэг цаг хугацаанд амьдрах мөртөө бүх насаараа чи Хятадад, би Европт амьдарсан бол?
Бидний харц хэзээ ч тулгарахгүй. Гарнууд маань хэзээ ч шүргэлцэхгүй. Бид хэзээ ч үг солилцохгүй. Нэг нэгнээ инээлгэж бас уйлуулахгүй. Хэзээ ч халуунаар дурлалцахгүй, чанга тэврэлдэн сэрэхгүй. Бид. Огт. Оршоогүй. Харин уулзсан бол нэг нэгнийхээ бүх зүйл, жинхэнэ үнэн, бүх зүйл нь болж болох байсан.
Атал, хайртай нэгэн чинь орхин одоход чи яагаад ингэтлээ шанална вэ? Ядаж л боломж байсанд талархах хэрэгтэй. Юу ч болж байсан, чи түүнтэй нэг жил, нэг өдөр, үгүй ядаж нэг мөч ч болтугай хамт байсан шүү дээ. Чамд. Тэр. Байсан. Ерөөс хайртай бүхнээ нэг л өдөр бид орхино гэдэг үнэн.
Гэтэл харин хэзээ ч уулзаагүй, уулзахгүй тэр бүх дурлал, нөхөрлөлүүдээ яах вэ? Тэдний төлөө харин заримдаа уйлах юм.
- Инэс Котарак
zuulun,,, neeh tiim ugeer ilerhiilhed denduu hairan gemeer nandin medremj turuuleh yumaa chinii blog bas chi ooroo,,, surguuli deer taarah tsagaa suuldee aimar huleedeg bolson bainalee shuu haha :p tsaanaa neg dulaan dotno owormots zuulun sanagdah yum,,, keep going,,, and i can't stop thinking about you,,, :p
ReplyDelete