"...Гэхдээ халаасанд хайрцаг тамхи байгаа цагт
Өнөөдөр тийм ч муу өдөр биш юм..."
(Виктор Цой - 'Пачка сигарет' дууны хэсгээс)
Зогсоо зайгүй бодогдох эмх замбараагүй бодолдоо автан суух саарал үдэш Цойгийн хоолой 'тайвшрал' болно. "Пачка сигарет' буюу 'Хайрцаг тамхи' хэмээх энэ дууг сонсох бүрд тийм гэхийн аргагүй догдлол мэдрэгдэнэ. Сэтгэлээс гарсан зүйл сэтгэлд хүрдэг шиг.
Тамхи татдаггүй, татах ч үгүй би 'Хайрцаг тамхи' гэх дуунд дурлана. Энэ л дууг сонссоны дараа бас С.Анударыг уншсаны дараа анхны бөгөөд эцсийн удаа, ер нь бол ганцхан удаа 'нэг их сайхан тамхи татах сан' гэх 'адын бодол' төрж билээ.
Заримдаа сошиал дахь бүх хаягаа хаагаад алга болчихмоор санагддаг юм. Гэлээ гээд цахим орчноос өдрөөс өдөрт хараат болж байгаа бид бараг үүний ачаар л ажлаа амжуулж байгаа учир гэрийн даалгавар, хичээл, ажилтай холбоотой мэдээллээ харахын тулд ингээд байж байхаас аргагүй. Эд заримдаа хамгийн ихээр сэтгэл дүүргэх боловч заримдаа хамгийн 'уцаар хөдөлгөм' зүйл байх юм аа. Үгүй яахав, миний сэтгэлээс үүдэлтэй л дээ, угтаа.
Бүүдгэр өдрүүд тохиож л байвч, тэр өдрийг гэрэлтүүлэх, 'оч асаах' зүйл гэхдээ заавал байх нь сайхан. Хайртай хүмүүсийн минь инээмсэглэл, хэн нэгний баярт үйл явдал, сайхан зохиол, тайвшруулам хөгжим байхад л... Эдгээр зүйлс бүгд биш, нэг нь л байхад болчихно.
Өглөөг ихэд цоглог эхлүүлж, өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлсэн би гэнэт л "нөгөө" бодлуудаа бодсоор өөрийн эрхгүй гуниглачихсан. Ингээд Виктор Цойгийн дууг сонстол... Ээ, энэ хоолой, энэ хөгжмийг ээ!
Цойгийн хувьд 'халаасанд хайрцаг тамхи байхад л энэ өдөр тийм ч муу өдөр биш'-ийн адил миний хувьд ч гэсэн энэ өдөр цастай, инээмсэглэлтэй, хайр дүүрэн өдөр байсан учир одоо ингээд 'гуниглаж' байгаа минь тийм ч муу хэрэг бус, харин ч 'сайхан' өдөр ажээ! Эндээс үүдээд үнэндээ 'өдөр бүхэн сайхан шүү дээ' гэж бодогдох.
Тэгээд нэг ширхэг, хоёр ширхэг ч бус бүр 'хайрцаг тамхи' байхад шүү дээ! Бүрхэг нь давамгайлсан өдөр байсан ч жижигхээн зүйл л тэр өдрийг 'аварна!'. Хэн нэгний өдрийг 'аврах' хүн нь байж, өөрийнхөө өдрийн 'гэрэл'-ийг олж харах 'нүдтэй' байх юм шүү!

2016.11.06 23:42 цаг.
Улаанбаатар
Цээгий
shine post oruulahiig chin ih huleedeg bailaa. onoodor orj haraad shine post baihiig harah ymar goy baiwaa! beautiful words! beautiful soul!
ReplyDelete(:
ReplyDelete