Миний хамгийн дуртай япон хамтлаг Plenty-ийн "空から降る一億の星" буюу "Тэнгэрээс унах зуун сая од"-ын үгийг та нартай хуваалцахыг хүслээ. Англи хэлнээс орчуулсан учраас зөрүү байж мэднэ шүү.
Миний хувьд чи хэн юм бол?
Чиний хувьд би хэн юм бол?
Бие биенийхээ хувьд бид
хэн юм бол оо?
Мэдэх учир алга даа
Шаналал дүүрэн сэтгэлд минь
Шалтгаан байгаа гэж итгэнэ
Мэдэхээсээ ч өмнө эмээж орхилоо
Хамтын ирээдүйнхээ тухай сануулах бүрд чинь
Сэтгэл тавгүйтнэ
Хүсэхгүй байна аа, дургүй хүрч байна
Болохгүй зүйлдээ ороогдчихоод
Ганцаардлаас айна.
Айдсаасаа болоод ганцаардана.
Чи хажууд минь л байвч
хэтэрхий хол байгаа мэт санагдахын учир
Тэнгэрээс унах зуун сая одны доор
би нэг л зүйлийг хүснэ.
Чи хөгширнө
Би ч хөгширнө
Хоёулаа хамт жижгэрнэ
Тэгээд хамтдаа од болоход
Чанх дэргэд минь
Үхэл зогсоно.
Мэдэхээсээ ч өмнө эмээж орхилоо.
Төсөөлж чадахгүй зүйлийнхээ тухай бодох төдийд
Сэтгэл тавгүйтнэ.
Хүсэхгүй байна аа, дургүй хүрч байна.
Учрыг нь олохгүй бүхнээс холдохыг хичээхдээ
Шөнийн тэнгэр өөд гөлрөөд, хаашаа ч хамаагүй хийсчихмээр.
Тэнгэрээс унах зуун сая одны доор
би нэг л зүйлийг хүснэ.
Уудам их энэ ертөнцийн дэргэд
би дэндүү жижигхэн аж.
Хол байгаа ч
Ойртох л болно.
Шивнэн
Залбирна.
Гялбавч
Гомдохгүй ээ
Даажигнах мэт
Гялалзсаар... Тэнгэрт харван одлоо
Тэнгэрээс унах зуун сая одны доор
нэг л зүйлийг хүснэ.
Нэг өдөр би од болчихвол
хажууд чинь байж чадах болов уу
Бяцхан энэ хүсэл минь хөөрсөөр
Гүн хөх тэнгэрт уусан шингэлээ.
Гялтганах зуун сая одны төгсгөлд
Чиний тухай бодсоор би ганцаараа...
(Нэмж хэлэхэд: Хүмүүний бүх шуналын дотроос хамгийн амиа хичээхэд хүргэдэг нь хайр дурлал хэмээн Александр Дюмагийн 'Шадар гурван цэрэг' зохиолд бичсэн байдаг шиг санагдана. Хайрын тухай дуулаагүй дуучин, бичээгүй зохиолч гэж үгүй гэдэгт итгэлтэй байна. Ингэхдээ зарим нь хайрыг 'хайр' чигээр нь л бичнэ, зарим нь ямар нэгэн зүйлтэй зүйрлүүлнэ, зарим нь огт өөр зүйлийн тухай дуулж, бичихдээ хайрыг 'шигтгэнэ'.
Plenty-ийн энэ дуу ч бас 'хайрын тухай' дуу л юм. Бодоод суух нь ээ, хоёр өөр газар, хоёр өөр газарт ч нэг тэнгэрийн дор амьдарч яваа шүү гэх бодол үнэхээр тайвшруулах юм аа!)
2016.11.26 19:35 цаг.
Цээгий
Goy baina! ������ Goy duunuud sonsdog ohin shuu. :)
ReplyDeleteТэнгэрээс унах зуун сая төөрсөн одод...
ReplyDelete