Төгс харилцаа гэж хаана ч үгүй. Нэгэнт хоёр "ертөнц" харилцаж байгаа хойно үл ойлголцоно. Санал зөрнө. Заримдаа дуугаа өндөрсгөнө. Харин үүний дараа ч чин зүрхнээсээ инээмсэглэж чадвал...
Хамгийн дуртай орос киноны нэг болох "Москва слезам не верит" буюу "Амьдрал нулимсанд дургүй" киноны "Александра"-гийн үгийг орчуулах гэж оролдов. Үнэнхүү болхи орчуулга болсныг харин мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа тул өршөөж болгооно уу, та минь!
Энэ кино 1981 оны Оскарын кино наадмын "Гадаад хэл дээрх шилдэг кино" номинацийн эзэн болсон билээ.
Бүх зүйл амархан бүтчихдэггүй
Москва хүртэл ганцхан өдөрт баригдчихаагүй
Амьдрал нулимсанд биш хайранд итгэдэг
Цасанд хучигдаж
Навчис "өвөлжсөн" ч
Хорвоо ертөнц
дулаарч
Зулзаган мод нахиална
Александра минь, Александра минь
Энэ хот биднийх,
Хувь заяа нь харин бид өөрсдөө юм.
Хотынхоо гүн рүү нэг хараач
Эрт урьд юу ч тохиосон
Уйтгар гуниг бүхнийг чинь
энэ хот нимгэлнэ.
Харин "Цэцэрлэгийн бөгж" /Садовое Кольцо*/
бидний хуримын бөгж болно.
Москваг чимсэн тэс мод
Сүр жавхлант царс модод
юу ч шаардахгүй
аяндаа ургана.
Энэ хот хоосонд
найддаггүй болохоор
навчис хөглөрч
Ертөнцийн хязгаарт атлаа ч
Модод ургах л болно.
Александра минь, Александра минь
Урд минь буй
Тэс модны үрс
Зам дээр вальс эргээд
хот тосгодыг өнгөрсөөр
Венийн вальст уусна.
Туулсаар, Александра минь
Энэ хотод сэвэлзэн үлээнэ дээ.
Үзэж болох бүхнийг туулсан болохоор
Энэ хот зовлонгоос нуугдахгүй
Уй гашуу золгүй явдал бүхэн
энд замхарна
Энд хайр яарч ирэхгүй ч
ирсэн тэр хайр нь
Бүхнээс хүчтэй эхийн хайр шиг
Үнэн бас ариун.
Александра минь, Александра минь
Энэ хот биднийх,
Хувь заяа нь харин бид өөрсдөө юм.
Хотынхоо гүн рүү нэг өнгийгөөч
Эрт урьд юу ч тохиосон
Уйтгар гуниг бүхнийг чинь
энэ хот нимгэлнэ.
Харин "Цэцэрлэгийн бөгж" /Садовое Кольцо*/
бидний хуримын бөгж болно.
Тэгээд "Цэцэрлэгийн бөгж"
бидний хуримын бөгж болно...
Тайлбар/*/ - Москва хотод байдаг бөгж хэлбэртэй гудамжийг Садовое Кольцо буюу Цэцэрлэгийн бөгж гэдэг ажээ.
"Москва слезам не верит"-ийг үзээгүй хүн ховор байх. Би анх үзэхдээ жаахан байсан болохоор Александраг хөөрхөн юм аа гэхээс өөр зүйл бодоогүй сэн. Амьдралд инээмсэглэл, нулимс хоёр ээлжилнэ. Заримдаа зэрэгцэн оршино. Алдана. Ононо. Алдаанаасаа суралцана. Хайрлана. Хаягдана Орхино. Хайрлуулна. Дахиад л хайрлана. Амьдрал иймдээ ч "амьдрал" болдог байх.
Хайраа олох болтугай! Олчихоод нандигнаарай. Тэгээд гэрэлтэй дурсамж хамтдаа их бүтээгээрэй!
2017.02.03 01:15 цаг.
Улаанбаатар
Цээгий минь ээ, ямар сайхан ч юмбэ дээ!
ReplyDelete