Баяртай, гуравдугаар сар аа!


Бороо ороход 
Би эндээс явна. 
Чи ирнэ. 

 Тосоход гар бүлээцүүлэх 
Тунгалаг энэ дуслуудыг 
Чи миний өмнөөс цуглуулаарай.  

Мянган он өнгөрч 
Мөдхөн л намайг үүл болоход 
Чи миний нулимс болоорой. 

Газар тэнгэрийг уулзуулчихаад 
Гараг дэлхийг эдгээчихээд 
Би чам дээр очъё. 

 2017.03.31 23:48 цаг. Цээгий. 

 (Хэдхэн л минутын дараа 4 сар үүдээр минь орж ирэх нь. Түүнээс урьтаж, гурван сарыг энэ мөрүүдээр үдэх минь!) 

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram