LA LA Land шиг нэгэнд...


         Өнөөдөр миний хотод бороо орсон. Энд орсон хаврын анхны бороо. Хүсэн хүлээсэн бороон дуслууд, чийгийн үнэр, миний дуртай бүрхэг, саарал тэнгэр... 

         La La Land-ыг санагдуулам нэг хүнтэй би уулзсан юм. Тус киноноос, хөгжмөөс нь мэдрэгддэг тэр нандин мэдрэмжийг төрүүлэхүйц, бас дээрээс нь ерөөс тэр хүн өөрөө энэ кинотой холбоотой мэт санагдах тийм нэгэн...

LA LA LAND шиг нэгэнд...

Дөрвөн зууны тэртээ
Тоглож хамт өссөнөө мартчихаад
Дөрвөн жилийн туршид
Тогтож хэзээ ч анзаараагүй

Гэтэл чи миний дэргэдүүр
Ганцаас ч олон удаа явж өнгөрчээ
Тийм амгалан, тийм намуухан
Тэнгэр шиг л орших чи...

Чиний тухай бодох төдийд
Вивалди аялгуулж эхэлдэг
Чимэг хачиргүй гэгээн энэ хөгжмийг сонсмогц
Венецийн үдэшт чамтай хамт оччихсон байдаг

Уулзсан, учирсан, уусна.
Уйтай энэ ертөнцийг одоо хамт туулна!
Харсан даруйдаа чамайг таниагүй минь
Харьж одсон дурсамжаа нэг нэгээр нь санах гэснийх!

2017.04.14 20:57 цаг.
УБ хот.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram