Life goes on...


      
         Хоног өдөр, сар жилүүд урссаар л байна. Эдгээртэй зэрэгцээд би ч бас өөрчлөгдөж л байгаа байх даа. Гэвч ямар өөрөө түүнээ мэдэх биш. 

         Үе үе чамайг, та нарыг дурсдаг л юм. Дурсах бүрт сайн сайхан нь л бодогддог болохоор өнгөрсөн үе рүү буцах адын хүсэл хаа очиж төрдөггүй дээ. Сайн яваа гэдгийг нь, гэрлээ тээсээр байгаа гэдгийг нь мэдэрдэг учраас 'сайн уу' гэх үгийг хэлэхгүй ээ. 

         Бичих болвол 'өнгөрсөн' цаг мөчүүдийн тухай л бичих гээд байх юм. "Нандин" гэсэн мэдрэмж төрөх тусам улам л бусдаас нуугаад хадгалчихмаар санагддаг уу? "Нандин" учраас л бусдаас нуумаар... Одоо цаг маань яг л тийм байгаа учраас бичихгүй байгаа байж мэднэ ээ. 

         Энэ мөчид дэргэд минь буй хайрлам хүмүүсийг, энэ нандин мэдрэмжийг дотроо л хадгалаад явъя. Магад би одоо л жинхнээсээ 'мэдэрч' сурж эхэлж байх шиг. 

Амьдрал үргэлжилсээр...

2017.11.05 01:11

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram