Гэрэл зураг: Авиньон, Воклюз, Франц, 1969
францын гэрэл зурагчин Анри Картье Брессон (Henri Cartier Bresson)
Хүртэх эрхтэй гэж бодсон хайраа
бид хүлээн зөвшөөрнө
Гаргасан шийдвэрүүд амьдралыг маань тодорхойлно
Сургамж үлдэнэ...
Гэвч амьдралд тохиох зүйлүүд
Гэнэт л хүрээд ирдэг
Харин бид урагшлахыг хичээх ёстой
Хүндэт найз минь
Дахин эхлэхийг би хичээсээр
Хэдий тийм ч яг л унаж байгаа мэт мэдрэгдэж
Яагаад гэдгийг нь ч санахгүй юм.
Гэхдээ туулаад гарна гэдгээ мэдэж байна.
Учир нь энэ мөчид бид амьд...
Хүндэт найз минь
Жаргалтай байна уу, гунигтай байна уу
Тархинд байгаа зүйлсээ
таньж мэдэхийг хичээсээр
Энэ мэдрэмжүүд ухаан санааг эзэмдэх юм
Гэхдээ уйтгар гуниг, хөх мэдрэмжийн
аль нь ч байлаа гэсэн
Чамтай хамт байхад тэр бодлууд
алга болдог
Тэгээд энэ мөчид бид хязгааргүй...
Гэвч амьдралд тохиох зүйлүүд
Гэнэт л хүрээд ирдэг
Харин бид урагшлахыг хичээх ёстой
Хүндэт найз минь
Дахин эхлэхийг би хичээсээр
Хэдий тийм ч яг л унаж байгаа мэт мэдрэгдэж
Яагаад гэдгийг нь ч санахгүй юм.
Гэсэн ч туулаад гарна гэдгээ мэдэж байна.
Учир нь энэ мөчид бид амьд...
Хүндэт найз минь
Дахин эхлэхийг би хичээсээр
Хэдий тийм ч яг л унаж байгаа мэт мэдрэгдэх юм.
Юмс өөрчлөгдөж анд нөхөд орхин явна.
Амьдрал хэзээ ч зогсохгүй
Гэвч энэ мөчид бид амьд...
Хүндэт найз минь
Дахин эхлэхийг би хичээсээр
Хэдий тийм ч яг л унаж байгаа мэт мэдрэгдэж
Яагаад гэдгийг нь ч санахгүй юм.
Гэсэн ч туулаад гарна гэдгээ мэдэж байна.
Учир нь энэ мөчид бид амьд...
PS: Дээрх бол миний л хувьд амьдралдаа үзэж байсан хамгийн "мэдрэмж дүүрэн" кинонуудын нэг болох "The Perks of being a Wallflower" хэмээх киноны дууны үг юм. Юу ч мөнх бусыг, бүх зүйл үүсэн устдаг гэдгийг, учирсан ч салдаг, салсан ч учирдаг гэдгийг маш энгийн үгсээр тун тодоор мэдрэмж дүүрэн дуулсан даа. Амьдралаас минь явсан тэр л хүмүүст хэлэхийг хүссэнийг минь мөн хэлчихсэн мэт. Гэснээс, киног нь монгол хадмалтай үзье гэвэл "Хар тархи" дээр сайн орчуулгатайгаар тавигдсан байна билээ шүү.
2017.12.08 12:14 цаг.
УБ хот.
Цээгий.