Гэрэл зураг: Le Baiser de l'hôtel de ville, 1950, ©Робер Дуано
Хаалгыг минь тогших чиний чимээнээс
өөр би юуг ч хүсэхгүй
Царайг чинь дахиад
ганцхан л удаа харчихвал
Эргэлзээгүй жаргалтайгаар
үхэж чадах болохоор.
Сүүлчийн удаа баяртай гэхэд чинь
Сэтгэл минь жаахан хоосорсон.
Шөнийн туршид орондоо нулимстай хэвтэхэд
Дэргэд минь чи үгүй, би цор ганцаар...
Гэвч намайг хайрласан юм бол
Юунд орхисон юм бэ?
Биеийг минь аваад яваач
Биеийг минь аваад яваач
Хүсч буй бүхэн минь
Хэрэгтэй бүхэн минь
Хэн нэгнийг л эрж олох...
Хэн нэгнийг би олох болно.
Хэзээ ч өөрөөсөө харж байгаагүй
сайхан талыг минь чи л
олж харсан болохоор.
Сэтгэл зүрхийг минь ариулсан болохоор...
Дэлгэцэнд зориулагдан бүтээгдсэн бидний хайр...
Гэвч намайг хайрласан юм бол
Юунд орхисон юм бэ?
Биеийг минь аваад яваач
Биеийг минь аваад яваач
Хүсч буй бүхэн минь
Хэрэгтэй бүхэн минь
Хэн нэгнийг л эрж олох...
Хэн нэгнийг би олох болно.
Нэмж хэлэхэд: Өөрөө ч мэддэггүй асан сайхан талыг минь олж харж, оюун бодол, сэтгэл зүрхийг минь "нээх" хүнтэй учирна гэдэг үү! Гэвч тэр бүхэн алга болоход ганцхан хором хангалттай байж мэднэ. Тэгээд үлдээсэн дуртатгалаар нь л "сэтгэлээ зогоож, хоног өдрийг аргацаана"... Түүн шиг нэгэнтэй дахин учрахгүй байх вий гэхээс харуусна... Тиймд хожим харамсахгүйн тулд амжиж хайрлахыг хичээх хэрэгтэй байх, тийм үү? Хэрвээ чамд түүнийг авч үлдэх хүсэл байвал шүү дээ.
2018.03.27 01:10
Улаанбаатар.
No comments:
Post a Comment