"Сэтгэлийн гал бөхөж явах үед түүнийг бадраах хүмүүнтэй учрах юутай сайхан!"
Өдийг хүртэл болоод л ирсэн юм шиг амьдрал тэр нэг ганцхан хүнтэй уулзаад л орвонгоороо өөрчлөгдөнө. Болоод байсан гэж бодовч юу ч болдоггүй байсныг, хичнээн харалган байснаа, өөрийнхөө, өрөөлийн үнэ цэнийг ойлгоогүй явсныг ганцхан хүн гарч ирээд л ойлгуулах...
Хэзээ гэдэг нь хамаагүй, учирсан нь чухал билээ. Учрах л ёстой байж шүү дээ. Хэн хэнийхээ сэтгэлд оч нэмэх л гэж, бөхөж явсан галыг бадраах л гэж уулзсан мэт...
Сайн хүн, сайхан хүмүүс илүү олныг, элбэг баян амьдралд бат итгэлтэй зогсох учиртайг ухаарна. "Хичээгээрэй!" гэх ганцхан үгэнд урамшиж, ирэх нь үл мэдэгдэх ирээдүйн төлөө итгэлтэй зорих сайхан юм.
Гагц өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдрахад сэтгэл дүүрдгийг, хэн нэгний инээмсэглэлээс өөрийнхөө инээмсэглэлийг олж авахын сайхныг мэдрэх...
Талархлаа! Та нарыг байдаг болохоор л хорвоо ертөнц эргэж байдаг байх. Талархлаа, гэрэл гаргагчид минь! Талархлаа, баатрууд минь!