"Жижүүрийн ярианд дургүй" хүмүүс нэгнээ олно гэдэг тийм ч амар зүйл биш байж мэднэ. Хэрвээ олсон бол тэр нь "хувь тавилан" байх гэж бодогдох...
Before Sunrise /1995/, Before Sunset /2004/, Before Mignight /2013/ гээд гурван ангитай киноны эхний ангийг нь сая үзэв. (Үнэн хэрэгтээ энэ киног 2016 оны 8 сард үзжээ. Үзсэн даруйдаа тус бичвэрийг ноороглосон байж. Дуусгах өдөр нь энэ өдөр бололтой. Дараагийнх нь хоёр ангийг үзээгүй. Үзэх гэж оролдсон ч нэг л яваагүй дээ. Гэвч эхний анги нь бол үнэхээр таалагдсан юм шүү. Сэтгэл татах олон үйл явдал үгүй мөртөө цаанаа дулаахан!) Тэгээд кинон дундуур америкийн дуучин Кэйт Блүүмийн "Хүрээд ир" (Come here) хэмээх дуу явахад тэр нь ихэд таалагдсанаас энд тавихаар шийдлээ.
Хойноос салхи үлээх нь
Хайр л ирж байна шүү дээ гэх шиг
Хүрээд ир
Хүрээд ир
Би тийм ч хүршгүй алсад биш
Ийм ихээр ч чамайг үгүйлж байсангүй
Хүрээд ир
Хүрээд ир
Хажууд чинь хэвтэж байгаагүй сэн бил үү?
Хэрэггүй энэ бардам занг мартацгаая, хонгор минь
Хүрээд ир
Хүрээд ир
Огтхон ч яараагүй гэлээ ч
Одоо зугтах хэрэггүй дээ
Бүрэг ичимхийг чинь мэдэж буй ч
Бүх зүйл энэ удаа зөв байх болно.
Хойноос салхи үлээх нь
Хайр л ирж байна шүү дээ гэх шиг
Хүрээд ир
Хүрээд ир...
2018.10.02 23:32 цаг.
No comments:
Post a Comment