БОГИНО ТАНИЛЦУУЛГА
Нэр: Марина Абрамович
Төрсөн огноо: 1946 оны арван нэгдүгээр сарын 30
Төрсөн газар: Белград, Серби
Мэргэжил: Перформанс уран бүтээлч
Төрсөн огноо: 1946 оны арван нэгдүгээр сарын 30
Төрсөн газар: Белград, Серби
Мэргэжил: Перформанс уран бүтээлч
Хатагтай Абрамович, уран бүтээлч байхдаа та
эргэлзэж байсан уу?
Урлагт суралцах байхдаа үргэлж л “Уран
бүтээлч гэдгээ хэрхэн мэдэх вэ? Юу хүнийг уран бүтээлч болгодог вэ?” гэсэн
асуулттай тулгардаг байв. Амьсгалж байхдаа бол бид асуух шаардлагагүй, зүгээр л
амьсгалдаг шүү дээ. Тэгэхээр, өглөө сэрээд л ямар нэгэн санааг анзаарна, тэнд
дахин нэг санаа, дахиад л нэг гараад ирнэ, ингэж байвал магадгүй чи жинхэнэ
уран бүтээлч юм. Энэ нь чамайг агуу уран бүтээлч болгохгүй, зүгээр л уран
бүтээлч болгож байгаа хэрэг. Агуу уран бүтээлч болно гэдэг бол асар том үйл
ажиллагаа. Түүний тулд зөн совин хэрэгтэй.
Тэрхүү совин нь өөрөө таны амьдралд хэрхэн
орж ирдэг хэрэг вэ? Шинэ санаанууд тан дээр яаж ирдэг вэ?
Би урланг үзэн яддаг. Урлан бол хар нүх. Би
хэзээ ч ажиллахын тулд урлан ашигладаггүй. Шинэ санаа олохын тулд урланд очно
гэдэг нь маш хуурамч юм. Урлангаас бус амьдралаас л шинэ санаа олох учиртай.
Харин санаагаа гүйцэлдүүлэхийн тулд урлан руу явдаг. Миний хувьд нисэх онгоцны
буудал, зочид буудлын хүлээн авах зэрэг нэгээс нөгөө орон зайд зорчих газрууд
хамгийн чухал орон зай болдог. Шинэ дадлыг бий болгохоосоо өмнө хувь тавиланд
маш нээлттэй, мэдрэмжтэй байж юмсыг ажиглана. Нэг л замаар 25 жилийн турш
ажилдаа явсан хүнээс хаалгаа дүрслээч гэвэл тэр чадахгүй шүү дээ. Харин тэр
хүнийг Японд авчраад ямар нэгэн зүйлийг тайлбарлуулбал, мэдрэхүй нь нээгдсэн
учраас тайлбарлаж чадах болно.
Таны алдар нэр сүүлийн үед л ердийн олон нийтэд танигдаж байна.
Замналын чинь туршид нэлээд оройтож ийн тохиож буй нь хачин байна уу?
Хэрэв 25-тайд энэ бүхэн болж, нэг л өдөр
хүндтэй хүн болоод, бүх сонин дээр гарчихвал хэт автаад, нарциссист нэгэн
болчихож мэднэ. Амьдралынхаа туршид олон уран бүтээлчийг ингэж өгсөж, уруудахыг
харж байсан ч миний хувьд үргэлж л зорилготой байсан. Тиймээс 65 настайдаа
амжилтад хүрэх нь амьдралын минь юуг ч өөрчлөхгүй боловч нэлээд зугаатай санагдаж
байгаа. 20-тойдоо сэтгүүлд гарах нь зүгээр боловч 65-тайдаа гарах нь бүр илүү
хөгжилтэй!
Танд таалагдаж байгаа байх нь.
Маш их таалагдаж байгаа. Загварын сэтгүүлийн
хавтасны өгүүлэл, зочид буудалд ирэхэд нэг нь миний хувцасыг авна, би зөвхөн
гар тээшээ л зөөнө, хүмүүс миний тухай бодно – энэ бүх жижиг хэмжээний нэмэлт
урамшууллыг авна. Хором бүрийг би үнэхээр таашааж буй. Гэвч энэ бол зүгээр л
чамирхал шүү дээ.
Зүгээр л чамирхал юм уу эсхүл загвар урлагтай
ямар нэг байдлаар холбоотой байж болох уу?
Үүнд хариулах ёстой! (iPad-аа
гаргаж ирэв) Энэ Марио Тэстино бидний V сэтгүүл
(V Magazine)-д авахуулсан
зураг, харин энэ нь Поп сэтгүүл (Pop magazine)-ийнх... Гэхдээ танд Visionaire сэтгүүл (Visionaire Magazine)-ийн зургийг харуулъя. Живэнчи (Givenchy)-ийн дизайнер Рикардо Тиши зураг авалтад зочноор
оролцож, уран бүтээлч маягаар хамт ажиллахыг хүссэн юм. Би түүнд “За, Рикардо, загвар
бол урлагийн нийтлэг хувилбар, загвар үргэлж урлагаас санаа авдаг гэдгийг чи
хүлээн зөвшөөрч байгаа юм уу” гэлээ. Харин тэр “тийм” гэв. Тэгээд би “За, за,
тэгвэл бид хамтарна аа: Би урлаг, чи загвар, миний хөхийг үнс” гэж хэлсэн.
Тэгээд л бид хийсэн дээ. (iPad-аа дарж, Рикардо Тишигийн уруул түүний хөхийг
үнсэж буй зургийг үзүүлэв)
Гайхалтай.
Тиймээс л би энийг “Гэрээ” гэж нэрлэсэн:
загвар болон урлаг хоорондын гэрээ гэсэн утгаар. Утгыг нь ойлгочих л юм бол би
загвар руу ухамсартайгаар явж орно. Ямартай ч тэр үүнийг хийж байхдаа маш
нухацтай байсан шүү. (Инээв)
Загварын ертөнцийн арилжааны тухайд урлагаас
дээгүүр байх ёстой гэсэн нэг юм байх шиг байгаа юм.
Тийм ээ, гэхдээ урлагийн арилжаа яасан гэж? Бүгд
л адилхан шүү дээ. Дамиен Хирст, Жефф Күнс болон бусад нь бараа таваар л
болсон. Гэхдээ би хэзээ ч өөрийнхөө бүтээлийг тэгэхгүй. Хэзээ ч юуг ч худалдахын
тулд бүтээгээгүй учраас л сэтгэл маань цэвэр байдаг. Би эмэгтэй хүн, хувцасанд
хайртай гэдэг нь л харин асуудал даа! (Инээв)
“Миний ажлын эрхэм зорилго бол хүмүүний
сэтгэлийг сэргээх.”
Таныг алдартай нэгнээр хүлээж авах олон нийтийн
үнэлэмж бүтээлд чинь нөлөөлөх вий гэж та санаа зовдог уу?
“Тэр
яаж ийм үнэтэй хувцас өмсөж чаддаг байна аа?” гэхээр нь би “Яагаад болохгүй гэж?”
гэдэг юм. Мэдээж, бүх л эерэг зүйлс ямар нэгэн сөргийг дагуулдаг, яг арга билэг
шиг. Иймэрхүү зөрчил үргэлж л гарч ирэх бөгөөд тийм үед уран бүтээлчийнхээ
хувьд зорилго маань юу вэ гэдгийг ухаарах хэрэгтэй. Чиг үүрэг чинь юу болох,
үнэн гэдэг нь юу болох гээд.
Тэгвэл уран бүтээлчийн тань хувьд таны зорилго?
Миний ажлын эрхэм зорилго бол хүмүүний сэтгэлийг сэргээх.
Бид хүмүүсийг маш амархан гутрааж чадна. Өнөөдрийн нийгмийг тусгаж буй бүтээлүүд
аль хэдийн хог болж, хариулт болохоосоо өнгөрсөн байхад дахиад илүү хог болгох
хэрэг байна уу? Яг үнэндээ хүнийг сэргээж чадах гарц хайж байж л тэр нь нийгэмд
хүчилтөрөгч мэт болно. Үзэл санаа, ухварыг бий болгохын тулд, зөв асуулт
асуухын тулд. Хариулт нь дандаа зөв байх албагүй ч асуулт нь зөв байх ёстой.
Урлаг хэрхэн үүнийг хийдэг юм бэ?
Урлаг маш олон давхаргатай байх ёстой. Урлаг
гэдэг зүгээр нэг хоолны өрөөний шалан дээр таарах гоё зураг биш. Урлаг
адармаатай байх ёстой, асуулт тавьдаг байх ёстой, ирээдүйг зөгнөдөг байх ёстой.
Тийм бүх л зүйлийг хийдэг байх ёстой. Урлагийн үзэл санаа маш олон давхаргатай байж
гэмээ нь нийгмийн хэсэг бүхэн юу хэрэгтэйгээ ухаарч чадна.
Таны МоМА-д гурван сарын турш музейн ажиллах
цагаар суусан үзүүлбэр тань ихэд хүртээлтэй, “олон давхаргатай” байсан тул маш
амжилттай болсон. Тэр санааг яаж олсон бэ?
МоМА-гийн үзүүлбэрт бид миний биеийг яг одоо
байгаар чигээр нь үзүүлэхийг хүссэн. Тиймдээ ч “The Artist is Present” гэж
нэрлэсэн. Перформанс урлаг ч бас үнэхээр чухал, урлагийн зонхилох төрөл байж
болох юм шүү гэдгийг би харуулахыг хүссэн. Яагаад гэхээр перформанс үргэлж л
урлагийн хоёрдогч хэлбэр байж ирсэн тул би үндсэн урсгал болгохыг хүссэн. Тэгээд
л энэ үзүүлбэр амжилттай болсон доо. Энэ болон Лэди Гага хоёр.
Лэди Гага?
Лэди Гага үзүүлбэрийг
үзэхээр музейд ирсэн тул энэ өөрчлөлтийн томоохон хэсэг болсон юм. Шугам дэндүү
урт байсан болохоор тэр надтай хамт суугаагүй боловч түүнийг орж ирмэгц л
твиттерээр хаа сайгүй түүнийг музейд байгаа тухай тарсан. Тиймээс 12-14, 18
настай хүүхдүүд, музей рүү барагтай бол очдоггүй олон нийт, перформанс үзүүлбэрийг
огт тоодоггүй, бүр мэддэг ч үгүй хүмүүс
Лэди Гагагаас л болж ирж үзэж эхэлсэн. Үзүүлбэрийг үзмэгцээ, тэд буцаж ирж
байсан. Тэгж л би бүхэл бүтэн шинэ үзэгчтэй болсон доо.
Тэрхүү үзүүлбэр таны замналд жинхэнэ эргэлтийн цэг авчирсан бололтой.
Үнэхээр олон нийтийг
чиглэж чадсан шүү. Маш сонирхолтой. Гурван сар яг л амьдрал шиг байсан тул энэ
үзүүлбэр миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн – бүх боломжтой хэсэг бүрийг, бүх
биеийн сэтгэл хөдлөлийг.
Перформанс үзүүлбэрийг үндсэн төрөл болгох нь хэр удаан таны зорилго байв
даа?
40 жил. Би үнэхээр удаан хүлээсэн. Гэсэн ч бүхэл
амьдралын минь зорилго хийж байгаагаа л дамжуулах юм. Би өөрийгөө орчин үеийн
нүүдэлчин бөгөөд цэрэг гэж хардаг. Гэхдээ үндсэн төрөл байлаа гээд намайг
өөрчлөхгүй, учир нь нэгэнтээ л надад үзүүлэх юм, чиг үүрэг байгаа тул би цэрэг
гэсэн үг. Үргэлж л цэрэг байсаар ирсэн.
Эх сурвалж: The Talks
No comments:
Post a Comment