Eminem - Lose Yourself (Орчуулга)

"Бусдыг алдаж болно, өөрийгөө л алдаж болохгүй!" - Эминем

Эминемийн "Lose Yourself" дууны "ядмаг" орчуулга
Зургийн эх сурвалж: https://cutewallpaper.org
Жич: 8 mile-ийг үзэхээсээ өмнө утгыг нь хагас дутуу гадарлан сонсдог байсан би киног нь үзээд үг нэг бүрчлэн ойлгосон билээ. Киног нь үзээгүй хүн ховор байх, гэвч юмыг яаж мэдэх вэ, үзээгүй бол үзчихээд дууг нь сонсохыг зөвлөх байна. Чухамдаа үгийг нь өөрөө ойлгох, бусдад ойлгуулах хоёрын хооронд хэчнээн их зай байдгийг мэдрэн мэдрэн, энэхүү орчуулга гэхэд хэцүүхэн бичвэрээ мэрэн мэрэн суулаа. Гээд яах вэ, би өөрөө энэ дуугаар олон удаа урамшсан болохоор хэн нэгэнтэй заавал хуваалцмаар санагдсаных, энд үлдээе.
Юу гээч
Хэрэв чамд 

хүссэн бүхнээ нэг дор авах
ганцхан оролдлого 

ганцхан боломж
байсан бол
шүүрээд авах уу
тавиад явуулчих уу?
YO
Алга нь хөлөрч, өвдөг нь чичирч, гар нь хүндэрч, 
Цамцан дээр нь ээжийн шпагеттины бөөлжис
Дотроо сандравч гаднаа бөмбөг тэслэхээр
Амгалан харагдах атлаа
Үймэн хашгирах олны дунд бичсэнээ умартаж
Амаа нээвч үг гарахгүй 
Багтарч байна гэж хурсан олон дооглоход 
Хором мөч урссаар цаг дуусчихна
Сэхээ авна. Татах хүч эргэлдэнэ. 
"Туулай" явж байна, багтарсан байна 
Бухимдсан гэвч амар бууж өгөхгүй биз? Үгүй дээ 
Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг мэдэх болохоор тэгэхгүй
Авьяастай байх нь хамаагүй, халаас хоосон 
"Хөдөлдөг" гэртээ буцаж ирэхэд үхээнц байдлаа мэдэж 
Гоёмсог бүхэн байрандаа эргэнэ 
Энэ хормыг анирдаж, тойрон бүү өнгөрөөсэй гэж найд 
Хөгжимдөө уусаад, эзэгнэж байгаа 
Агшин хормуудыг алдахгүйг хичээ 
Чамд байгаа ганцхан боломжийг бүү алд 
Амьдралд ганц тохиох алтан боломж юм шүү 
Хөгжимдөө уусаад, эзэгнэж байгаа 
Агшин хормуудыг алдахгүйг хичээ 
Чамд байгаа ганцхан боломжийг бүү алд 
Амьдралд ганц тохиох алтан боломж юм шүү 
Харлайх нүхээр сүнс нь зугтана 
Энэ ертөнц минийх 
Ертөнцийн шинэ дэг журмыг тунхаглаж, намайг хаан болго
Хэвийн амьдрал уйтай ч супер одын амьдрал үхлийн дараах нөхцөлд ойрхон байна
Улам хэцүү, улам шатам болно 
Исгэрлээ, дуусаа, бүх я***нууд түүн дээр шавна
Эргээс эрэг дамжсаар, Бадарчин хэмээн алдаршина 
Гунигт жим, гэрээсээ хол өссөн, аавгүйг чинь Бурхан л мэднэ
Гэртээ харина, охиныхоо царайг танихаас цаашгүй 
Гэвч амьсгалаа бариарай, хүйтэн ус айсуй 
Нөгөө я***нуудын хувьд тэр хуучирсан бараа болжээ 
Тэгээд арай өөр гүйлгээтэй маанагийг бараадахад харин тэр дампуурч, хоосорчээ 
Тийнхүү хуучин амраг савангийн дуурь хүүрнэж дэлгэнэ, гэвч хэмнэл үргэлжилсээр 
Да-да-дум, да-дум, да-да 
Хөгжимдөө уусаад, эзэгнэж байгаа 
Агшин хормуудыг алдахгүйг хичээ 
Чамд байгаа ганцхан боломжийг бүү алд 
Амьдралд ганц тохиох алтан боломж юм шүү
Хөгжимдөө уусаад, эзэгнэж байгаа 
Агшин хормуудыг алдахгүйг хичээ 
Чамд байгаа ганцхан боломжийг бүү алд 
Амьдралд ганц тохиох алтан боломж юм шүү
Үүнээс хойш дахиж тоглохгүй, уур хилэн гэж юуг хэлдгийг би эргүүлье 
*алрын энэ үүрийг торонд хоригдсон ноход мэт тасд 
Зүгээр зугаацаж байсан мэдрэмж одоо өөрчлөгдсөн
Зажлуулж, залгиулж, нулимуулж, тайзнаас хөөгдсөн ч
Сүүл толгой холбосон хэвээр дараагийн шифртээ шилжив 
Эрээн хувцаст бишгүүрчинд мөнгө өгөх хүн байгаа гэж итгэе 
Энэ бүх өвдөлтийг
Урдах ажлаа хийгээд ч авч хүчрэхгүй, 
Аж амьдралаа зөв аваад явж чадахгүй үнэн дотроос хүч түрж 
Энэ *айтай хүнсний талоноор живх ч авч чадахгүй
Ямар кино биш, Мекай Файфер гэж байхгүй
Байгаа амьдрал минь энэ, туулж яваа хугацаа минь хүндхэн 
Үр үндсээ ч хооллож ундлахад хэцүү болж байхад
Аав байх, прима донна байхын хооронд дүүжин даажин ганхаж 
Хүүхдээрээ аав ээжийн драм, хүүхэд дээр чанга тусаж 
Байгаа газраа үлдэхийг хүсэвч 
Байдаг л нэг улигт өдөр намайг бүчиж 
Зохиол бичих, эс бөгөөс шоронд орох, буудуулж дуусахаас 
өөр аргагүй эмгэн хумс шиг
Тиймээс надад байгаа цор ганц *алрын арга зам нь бүтэлгүйтэл биш, амжилт 
Ээж ээ, би танд хайртай гэвч энэ чиргүүл урагшлах ёстой,
Салемын сууринд насаа барж чадахгүй ээ
Тиймээс би явж байна,
Хөл минь, битгий эцээрэй, надад үлдсэн цор ганц боломж энэ байж мэдэх юм шүү 
Хөгжимдөө уусаад, эзэгнэж байгаа
Агшин хормуудыг алдахгүйг хичээ 
Чамд байгаа ганцхан боломжийг бүү алд 
Амьдралд ганц тохиох алтан боломж юм шүү 
Хөгжимдөө уусаад, эзэгнэж байгаа 
Агшин хормуудыг алдахгүйг хичээ
Чамд байгаа ганцхан боломжийг бүү алд
Амьдралд ганц тохиох алтан боломж юм шүү
Бодлоо цэгцэлбэл юуг ч хийж чадна, залуу минь

2022.11.07. 19:07.
Монгол Улс, Улаанбаатар хот.

САЙНТӨРИЙН ЦЭРЭНДОЛГОР

No comments:

Post a Comment

Instagram